Онцлох ишлэл
|
|
"Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулралын эсрэг
Монголбанк 2022 эхний 10 сард нийт 4.7 тэрбум
ам.долларын интервенц хийжээ."
- М.Номин-Эрдэнэ
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Брокер
|
|
|
|
Онцлох шинжилгээ
|
|
Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралын эсрэг Монголбанк 2022 оны эхний 10 сард нийт 4.7 тэрбум ам.долларын валютын интервенц буюу дуудлага худалдаа хийжээ.
Монголбанк 2022 оны эхний 10 сард нийт 4.7 тэрбум ам.долларын валютын худалдах арилжаа хийсний 24.0 сая ам.доллар нь своп хэлцэл, 2.0 сая ам.доллар нь форвард хэлцэл үлдсэн нь спот хэлцэл байлаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,326.1 нэгжид хүрч 2.7%-ийн бууралттай хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. "S&P 500" индекс сүүлийн 2 сарын хугацаанд анх удаа 4,000 нэгжээс дээш гарлаа. Хувьцаанууд өсөлттэй байхад Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) бодлогын хүү өндрөөр өсгөх төлөв багассан болон худалдааны, технологийн зарим компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь гол нөлөөг үзүүллээ. 7 хоногийн эхэн үед БНХАУ-д коронавирусын тархалттай холбоотой хөл хорио тогтоож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын санааг зовниулж хувьцааны зах зээлд сөрөг нөлөө үзүүлсэн. (11 сарын 24-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр)
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкууд бодлогын хүүгээ өндрөөр өсгөхгүй гэх найдлагатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 6 дах 7 хоногоо дараалан өсөлттэй байлаа. Европын төв банкны 10-р сарын мөнгөний бодлогын хурлын тэмдэглэлд ихэнх бодлого боловсруулагчид бодлогыг хүүг 75 суурь нэгжээр өсгөхийг дэмжсэнийг дурджээ. Мөн өндөр инфляцын түвшнээс шалтгаалж цалин-үнийн спираль үүсэх эрсдэл байгаа талаар онцлон дурдсан байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 1.4%, "TOPIX" индекс 2.6%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. ХНС бодлогын хүү өндрөөр өсгөхгүй байх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх индексүүд 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 0.1%, "Hang Seng" индекс 0.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын эрх баригчид коронавирусын хязгаарлалтын улмаас хүнд байдалд байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор Баасан гарагт арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг (RRR) 25 нэгжээр бууруулснаа зарлалаа.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,684 ширхэг бондыг нийт 533.56 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.68%-д хүрч буурлаа. Урт хугацааны ЗГҮЦ-ны өгөөж богино хугацааны ЗГҮЦ-ны өгөөжөөс илүү ихээр буурсан нь өгөөжийн эргэсэн муруйн зөрүүг илүү ихэсгэлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ
|
|
ЭЗХАХБ: Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан ч Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөсөөр байх шаардлагатай
|
2022.11.23
|
ЭЗХАХБ 2023 оны дэлхийн инфляцын төсөөллийг есдүгээр сард гаргасан түвшнээсээ нэмэгдүүлсэн бөгөөд Төв банкнуудын хувьд ирэх онд хэрэглээний үнийн өсөлт зорилтот түвшнээс өндөр байхыг анхааруулжээ.
|
Дэлгэрэнгүй
|
IIF: Дэлхийн нийт өрийн хэмжээ буурсан ч өрийн үйлчилгээний зардал огцом өсөх эрсдэлтэй
|
2022.11.23
|
Дэлхийн нийт өрийн хэмжээ III улиралд дахин буурсан ч бодлогын хүүгийн өсөлт шинэ зээл нэмэгдэхэд саад болсноор өрийн үйлчилгээний өртөг аюултай хэмжээнд хүрч өсөхөд нөлөөлж болзошгүйг Олон Улсын Санхүүгийн Институт (IIF) анхааруулж байна.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ
|
|
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ
|
2022.11.23
|
“Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: Бичил глобус ХБҮЦ
Үнэт цаасны нийт үнийн дүн: 10,000,000,000 төгрөг хүртэл
Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.5%
Үнэт цаасны хугацаа: 24 сар
Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
|
Дэлгэрэнгүй
|
"ГОЛОМТ БАНК"-НЫ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ
|
2022.11.23
|
“Голомт банк” нь нийт хувьцааныхаа 10 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа 11 сарын 23-ны өдөр эхлүүллээ.
|
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|